Tuesday, April 15, 2025

“COVID-19” туссан элэгний хавдартай хүн 45 хоног эмчлэгдэн бүрэн эдгэрчээ

Date:

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцлаа. Зургаадугаар сарын 14-ний шинжилгээгээр 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Д.Нямхүү эмч “Өнөөдөр сайн мэдээтэй, 10 хүн эдгэрч эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 108 боллоо. Энэ хүмүүсийн найм нь оюутан, бусад нь 49, 57 настай хоёр хүн байна. Энэ хүмүүс 17-55 хоног эмчлүүлсэн. Оюутнуудын эмчлэгдэх хугацаа бага байна. Хамгийн их анхаарал татаж байсан элэгний хавдартай хүн 45 хоног эмчлэгдэж, эдгэрлээ. Мөн 49 настай хүн 55 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа. Ахимаг настай болон архаг суурь өвчтэй хүний эмчилгээний хугацаа удаан, давхар суурь өвчний эсрэг нарийн эмчилгээ хийдэг. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 132 хүн тандалт, судалгаа, хяналт эмчилгээнд байна” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны...

Нийслэлд хэрэгжих мега төслүүдийг эрэмбэлж, тулгамдсан асуудлуудад шийдэл гаргажээ

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг...