Wednesday, April 16, 2025

Узбекистан олон улсын зарим нислэгээ өнөөдрөөс сэргээжээ

Date:

Узбекистаны Халдвараас урьдчилан сэргийлж хяналт тавих тусгай хороо зургаадугаар сары 15 буюу өнөөдрөөс олон улсын зарим нислэгийг аажмаар сэргээх бөгөөд дипломат ажилтан, гадаадын компаниудын төлөөлөгчид, эрдэмтэн мэргэжилтэн зэрэг тодорхой бүлэг хүмүүст хилээ нээлттэй болгох шийдвэр гаргажээ. 

Узбекистан холбогдох улс орнуудын халдвар тахлын нөхцөл байдлыг үндэслэн, хилээр нэвтрэх олон улсын нислэгийг “ногоон”, “шар”, “улаан” гурван зэрэглэлд хуваажээ. Япон, БНСУ, БХАУ зэрэг орнуудын нислэгүүд нь “ногоон” бүсний нислэг бөгөөд Узбекистанд хүрсний дараа зорчигчдыг тусгаарлах, ажиглах шаардлагагүй. Харин Европын холбооны орнууд, Малайз, Тайланд зэрэг улсаас ирэх нислэгүүд нь “шар” бүсэнд хамрагдаж, Узбекистанд хүрсний дараа зорчигчдыг хоёр долоо хоног тусгаарлаж ашиглалт хийх аж. Турк, Иран, ОХУ зэрэг орнуудын нислэгүүд нь “улаан” бүсэнд хамрагдаж,Узбекистанд хүрсэн зорчигчдыг хоёр долоо  хоног төвлөрүүлэн тусгаарлана гэж тус хорооны шийдвэрт онцолжээ.

Үүний зэрэгцээ, Узбекистан улс 15-ны өдрөөс дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд, гадаадын компаниудын төлөөлөгчид, эрдэмтэн мэргэжилтэн, оюутнууд зэрэг тодорхой бүлэг хүмүүст хилээ нээж, тэднийг  Узбекистан улсад орж, гарахыг зөвшөөрч байгаа аж. Одоогийн байдлаар, тус улс халдварын нөхцөл  байдлын дагуу, бүх улсын олон газарт “улаан”, “шар”, “ногоон” гэх гурван түвшинд  хувааж, динамик менежмент хэрэгжүүлэх юм байна. Узбекистан халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавих тусгай хорооны энэ сарын эхээр гаргасан шийдвэрийн дагуу,  өнөөдрөөс дээрх журмыг чанд дагаж мөрдөн, олон нийтийн хоолны газар, хувцасны зах, сургуулиас өмнөх боловсролын байгууллагууд, холын зорчигч тээврийн үйлчилгээ ажил үйлдвэрлээ сэргээж эхлэх юм байна. 

Узбекистаны Эрүүл мэндийн яамны мэдээллээр, зургаадугаар сарын 14-ний байдлаар тус улсад нийт коронавирусийн халдвар авсан 5051 тохиолдол бүртгэгдсэн бол 3910 хүн эдгэрч, 19 хүн нас баржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны...

Нийслэлд хэрэгжих мега төслүүдийг эрэмбэлж, тулгамдсан асуудлуудад шийдэл гаргажээ

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг...