Sunday, November 24, 2024

АНУ Ухань дахь Ерөнхий консулын газраа нээнэ

Date:

CNN агентлагийн мэдээлснээр, АНУ-ын төрийн департамент зургаадугаар сарын 22-ны наана БНХАУ-ын Ухань хотод суух Ерөнхий консулын газраа дахин ажиллуулахаар шийджээ. АНУ-ын төрийн департамент энэ тухай Конгресст мэдүүлсэн байна.

Ташрамд сануулахад, БНХАУ-ын Ухань хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрыг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр нүүлгэн шилжүүлсний дараа тус консулын газрын хашаанаас газарт булсан үл мэдэгдэх бодис бүхий хайрцагнууд олдож, БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэ талаар тайлбар хийхийг АНУ-аас албан ёсоор шаардаж байсан юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ талаар мэдэгдэл гаргаж, “Уг үл мэдэгдэх бодис агуулсан хайрцагнууд нэгдүгээр сарын 30-нд Ухань дахь АНУ-ын Ерөнхий консулын газрыг шинэ вирусын дэгдэлттэй холбогдуулан АНУ-ын Агаарын цэргийн хүчний тусгай самбарт нүүлгэн шилжүүлсний дараа олдсон. Энэ асуудлаар албаны эх сурвалжаас нь тайлбар авах гэсэн боловч тодорхой хариулт өгөөгүй тул бид энэ асуудлыг олон нийтэд мэдэгдэж, хариулт, тайлбар шаардахаар шийдсэн. БНХАУ мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг яаралтай эхлүүлэх санаачилга гаргаж байна” гэж мэдэгдэж байсан юм. Хятадын талын мэдээлснээр АНУ-ын Ерөнхий консулын газрын хашаанаас биологийн аюултай бодис гэсэн шошготой найман контейнер олдсон аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...