Friday, April 18, 2025

Коронавирусийг лабораторид бүтээсэн гэдгийг няцаажээ

Date:

АНУ-ын нэрт вирус судлаач Питер Дасзак Их Британийн “Guardian” сайтад, “Хуйвалдааны онолыг үл тоомсорлоорой: “COVID-19″-ийг лабораторид бүтээгээгүй болохыг эрдэмтэд тодорхойллоо” гэсэн өгүүлэл бичжээ. Энэ өгүүллээрээ тэрбээр зургаадугаар сарын 3-нд Их Британийн цэргийн тагнуулын байгууллагын дарга асан Сэр Ричард Дизловын хэлсэн үгэнд хариу барьсан ажээ. Энэхүү тагнуулын байгууллагын дарга асан тухайн үед “чухал” шинжлэх ухааны тайлан гэдгээс эш татаж, уШинэ коронавирус нь байгалийн гаралтай биш, харин Хятадын эрдэмтэд бүтээсэн” хэмээн бичсэн байна.

Вирус судлаач Питер Дасзак тусгай нийтлэлдээ, “Энэ өгүүллийг зарим судлаач нэгэнт няцаасан. Түүний нэг зохиогч, Норвегийн цэргийн талын ахлах зөвлөх Жон Фредрик Мокснес тус өгүүллээс өөрийн нэрээ хассан бөгөөд Фрэнсис-Крикийн хүрээлэн, Лондонгийн Эзэн хааны коллежийн эрдэмтэд ч энэхүү өгүүллийн дүгнэлтийг няцаасан юм” гэжээ.

“15 жилийн турш Хятадад ажилласан нь биднийг өвөрмөц байр суурьтай болгосон. “COVID-19”-ийн эх үүсвэрийн тухай маш тодорхой нотолж болно. Бид сүүлийн үед өгүүлэл нийтэлж, урьд өмнө судлаачид мэдээгүй байсан 781 төрлийн сарьсан багваахайн гаралтай коронавирусийн генийн дарааллыг тайлагнасан. Бидний тайланд “COVID-19″ нь сарьсан багваахайнаас үүсэлтэй хэмээн нотолж байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...