Tuesday, April 15, 2025

Мъянмарын алдарт Суваргын хотын эрдэнэс хулгайд өртжээ

Date:

Мъянмарын Баган хотын аялал жуулчлалын холбоо энэ сарын 8-ны өдөр ээлжит эргүүл хийх явцдаа, Баганы таван суваргын дээврийн үнэт эрдэнэс хулгайлагдсаныг олж илрүүлжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдүүлсэн байна. Мъянмарын ёс заншлын дагуу, суваргыг барьж байгуулах явцад, дээврийн хэсэгт нь их хэмжээний үнэт зүйлийг суулгасан ажээ. Одоогоор суваргын хулгайлагдсан хэсэг нь хоосорч, алга болсон эрдэнэсийн тоог хэмжээг хараахан гаргаагүй байна. Баганын түүх соёлын дурсгалт зүйлийн газрын хариуцлагатай хүн танилцуулахдаа, сүүлийн үеэс гаднын жуулчид цөөн байгаа. Суваргын бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд өдөр бүр эргүүлийн хяналт шалгалт хийдэг. Иймээс энэ хулгайн хэрэг саяхан болсон байх. Үүний зэрэгцээ хулгайд автсан суваргын ойролцоох хэд хэдэн суваргад мансууруулах бодис хэрэглэх үед ашигладаг сүрэл, асаагуур зэрэг хэрэгсэл байсныг олж илрүүлсэн гэжээ.

“Суваргын хот” гэгддэг Баган нь 2019 оны долоодугаар сард ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн бөгөөд энэ нь Азийн Буддын шашны гурван том дурсгалт газрын нэг юм. Нийт 4.486 сая гаруй суварга байгуулсан нь Мъянмарын буддын шашны урлаг, архитектурын ариун газар болсон юм. Энэхүү түүхэн дурсгалт газраас суваргын эд эрдэнэсийг хулгайлсан томоохон хэмжээний гэмт хэрэг анх удаа гарсан нь энэ ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны...

Нийслэлд хэрэгжих мега төслүүдийг эрэмбэлж, тулгамдсан асуудлуудад шийдэл гаргажээ

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг...