Сүүлийн өдрүүдэд, БНСУ-дах АНУ-ын цэргийн хүчний БНСУ-д байгуулсан олон биологийн лаборатори хүмүүсийн анхаарлыг дахин ихээр татаж эхэллээ. БНСУ-ын иргэд тус улсын хилд байгуулсан АНУ-ын цэргийн хүчний биологийн лабораторийг хаахыг шаардсан байна.
БНСУ-ын “Ханкоок Майил Синмун” энэ сарын 5-ны өдөр мэдээлснээр, Дэгү, Кёнпүүк хотод боом өвчин байнга гардаг тул Дегүд суугаа БНСУ, АНУ-ын цэргийн тал бактерийн лабораторийн асуудалд хяналт шалгалт хийх ёстой гэж үзжээ. Өнгөрсөн хугацаанд БНСУ-ын ард түмэн тус улсын хилд байрлуулсан АНУ-ын цэргийн хүчний бактерийн лабораторийг олон удаа буруутгаж ирсэн юм.
“Нэгдсэн Мэдээ”-нд: АНУ нь “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ын гэрээ байгуулагч орны хувьд, энхийн зорилгоор ашиглахаас бусад бичил биетний бэлдмэл, хорт бодис, зэвсэг хөгжүүлэх, үйлдвэрлэх, хадгалахгүй байх үүрэгтэй. Гэвч БНСУ-д суугаа АНУ-ын цэргийн хүчин үүнийг үл тоомсорлож хууль бусаар хорт бодис тээвэрлэж байгаа бөгөөд бактерийн нянгийн туршилтад хяналт шалгалт хийж, нээлттэй, ил тод мэдээлэл хийж, улмаар лабораторийг хаахыг БНСУ-ын иргэд шаарджээ.