Saturday, April 12, 2025

Жорж Флойдод зориулан инстоляц бүтээв

Date:

Би амьсгалж чадах­гүй байна… Энэ бол цагдаагийн буруутай үйлдлээс болж амиа алдсан афро америк гаралтай залуугийн хэлсэн сүүлчийн үг юм. Түүний хэлсэн энэ үгээр инстоляц бүтээснээ Жемми Холмс тэнгэрт хөөргөж, олон нийтэд сонирхуулжээ. Америк уран бүтээлч Жемми Холмс нэгэн арт галерейнхантай хамтран цагдаа нарын гарт амиа алдсан Жорж Флойдын гэгээн дурсгалд зориулан цуврал бүтээл хийснээ танилцуулсан нь энэ юм. Тэрбээр Жорж Флойдын хэлсэн үгсийг Нью-Йорк, Даллас, Детройт, Майами, Лос-Анжелес хотын дээгүүр онгоцоор хөөргөсөн байна. “Гуйя, би амьсгалж чадахгүй байна”, “Миний гэдэс, хүзүү өвдөж байна”, “Тэд намайг алах нь” гэх үгс нь Жорж Флойдын нас барахаасаа өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үг байв. Жемми бүтээлүүдээ танилцуулах үеэр “Айдас түгшүүрт автсан хар арьст залуусын адилаар би ч мөн цагдаа нарын шударга бус үйлдлийн хохирогч болж байсан” гэж бичжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан” үндэсний музейд 38,6 сая хүн нэгэн зэрэг “зочлов”

АНУ-ын алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...