Sunday, November 24, 2024

Жолооны шалгалт ирэх сарын 8 хүртэл үргэлжилнэ

Date:

Авто тээврийн үндэсний төвийн даргын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн А09 тоот тогтоол гарч тээврийн хэрэгслийн жолооч бүртгэхтэй холбоотой бүх төрлийн сургалт болон шалгалт зохион байгуулах үйл ажиллагааг зогсоож, сургалтын бүртгэлийн программыг түр хаах чиглэл гарсан. Харин тавдугаар сараас сургалтын үйл ажиллагааг шат дараатай нээх болсон тул Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөмжийг баримтлан жолооны шалгалтыг эхлүүлжээ.

Хөл хорио тогтоохоос өмнө жолооны сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх үүссэн, шалгалтдаа тэнцээгүй иргэд ийнхүү шалгалтдаа хамрагдах боломжтой болоод байна. Нийт 3637 жолооч энэ сард шалгалтад хамрагдах ажээ. Эдгээр жолооч нар “Нисдэг машин” төвд байрлах Авто тээврийн үндэсний төвийн харьяа салбарт очиж шалгалтаа өгөх болох юм. Ингэхдээ хувь хүн эрүүл мэндийн хуудсаа бөглүүлсэн байх бөгөөд амны хаалт зүүж, нэг удаагийн резинэн бээлий өмсөж, COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг баримтлах ёстой.

Мөн хөдөө орон нутагт байгаа жолооны шалгалтаа өгч амжаагүй иргэд 21 аймаг дахь Авто тээврийн үндэсний төвийн салбаруудад хандан онлайнаар шалгалтаа өгч болно гэдгийг Авто тээврийн үндэсний төвийн шалгалтын мэргэжилтэн Ч.Болд онцоллоо. Жолооны шалгалтад хамрагдах хугацаа ирэх долоодугаар сарын 08-нд дуусах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...