Sunday, April 6, 2025

Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмыг буцаалаа

Date:

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахдаа газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмын тухай Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай, Авто зам нэршүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэх товтой.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахдаа газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмын төслийг танилцуулав. Иргэн, аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны үнийг хэрхэн тогтоох нь тодорхойгүй байгаа учраас зохицуулах зорилгоор тус түр журмыг боловсруулжээ. Тус түр журам нь зургаан бүлэгтэй. Газрын дуудлага худалдааны анхны үнийг тогтоох, төлүүлэх, газар олголтын гэрчилгээнд дүгнэгт хийх зэргийг тусгаж өгчээ. Гэхдээ тус журмын хүрээнд шинээр газар олгохгүй, өнгөрсөн жилүүдэд газар олгосон газар олголтоос дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхэд мөрдүүлэх аж.
Тодруулбал, Нийслэл дэх Төрийн аудитын газраас газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй 400 гаруй байршлаас 1.2 тэрбум төгрөгийг төлүүлэх шаардлагатайг холбогдох албанд хүргүүлсэн байдаг. Тус журмыг мөрдөж эхэлсэнээр дээрх төлбөрийг төлүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай онцолсон. Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтдээ 20 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулах төлөвлөгөөтэй. Гэвч цар тахлын нөхцөл байдал болон зарим асуудлын улмаас зарим хүндрэлтэй асуудал үүсээд байгаа аж. Энэ мэт үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тус журам ач холбогдолтой ажээ. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан юм. Газрын тухай багц хуулийг шинэчилсэн батлах тус түр журмыг мөрдөнө.
Тэргүүлэгчид түр журмын талаар хэлэлцээд зөрчил ихтэй байна, сайжруулах шаардлагатай хэмээн үзэж, буцаалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...