Saturday, November 23, 2024

Монгол орны гуурсгүй ургамлын улаан данс хэвлэгджээ

Date:

Бүс нутгийн Улаан дансны удаах цуврал болох “Монгол орны гуурсгүй ургамлын улаан данс” болон “Монгол орны гуурсгүй ургамлын (хөвд, замаг, хаг, мөөг) улаан дансны үнэлгээ, хамгаалал” зөвлөмж хэвлэгдэн гарчээ.

Биологийн төрөл зүйлийн ховордлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд байгалийн аясаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, зохиомлоор тарималжуулах, лабораторийн нөхцөлд ургуулах зэргээр генофондыг авч үлдэхэд төвөгтэй төрөл зүйл бол үндэс, иш, навч, цэцэг гэх эд эрхтэн бүрэлдэж хөгжөөгүй нэг ба олон эсээс тогтох эгэл биет организм гэх доод ургамал зүй ёсоор багтана. Өдгөө манай орон 7702 олон янз зүйл ургамалтай. Тэдгээрийн 65 орчим хувийг буюу 4511 зүйлийг гуурсгүй гэх доод ургамал бүрдүүлдэг онцлогтой. Үүнд 580 зүйл хөвд, 2234 зүйл замаг, 1067 зүйл хаг болон мөн 630 зүйл дээд мөөг хамаарч байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн дор урт хугацааны байнгын давтамжтай мод огтлол, мал бэлчээрлэлт, гал түймэр, ган гачиг, газрын доройтол, аялал жуулчлалын замбараагүй үйл ажиллагааны нөлөөнд энэхүү төрөл зүйлүүд чимээгүй устах аюулд өртөгдөж байна. Доод ургамлыг хамгаалахаар авах арга хэмжээнд сэргээн нутагшуулах, шилжүүлэн үржүүлж хамгаалах гэсэн зүйлд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ихээхэн хугацаа хөрөнгө зарцуулагдах тул одооноос тэдгээрт авах хамгаалалтын менежментийг сайжруулахыг чухалчлах шаардлага тулгарч байна.

 Иймээс БОАЖЯ Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны зэрэглэл болон шалгуур (IUCN, 2001)-н арван түвшинг ашиглан ховордлын үнэлгээг оноож тогтоох ажлыг эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллагын судлаачтай хамтарч гүйцэтгэлээ. Үр дүнд хамгааллын арга хэмжээ шаардлагтай зүйлүүдийн ховордлын зэрэглэл тогтоогдож “Устаж байгаа” (CR), болон “Устаж болзошгүй” (EN) зэрэглэлтэй зүйлийг “Нэн ховор”, харин “Эмзэг” (VU)  зэрэглэлд багтах зүйлийг “Ховор” гуурсгүй ургамлын жагсаалтад оруулах үндэслэл боловсруулагдсан нь чухал ач холбогдол оршиж байна.

Энэхүү ажлын чухал ач холбогдол бол ховордон устаж болзошгүй гуурсгүй ургамлын төрөл зүйлүүдийн улаан дансны үнэлгээ тогтоогдож, улмаар байгалийн ургамлын тухай хуулийн нэн ховор, ховор ургамлын жагсаалт шинэчлэгдэх үндэслэлийг боловсруулсан нь томоохон ач холбогдолтой ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...