Saturday, November 23, 2024

Өндөржүүлсэн бэлэн байдлыг зургаадугаар сарын 30 хүртэл сунгалаа

Date:

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр болж өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх зургаадугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. УОК-ын хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ.

УОК өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон 20 дахь удаагийн хуралдаанаараа хөл хориог тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан юм. Ингэснээр олон улсын нислэгүүд мөн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, кино театр, үзвэр үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг түр хаагаад байгаа билээ. УОК-ын өнөөдрийн хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан тул хөл хорио дахин нэг сар үргэлжлэхээр болж байна.

УОК-ын хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьжээ. “Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй, зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Өнөөдрийг хүртэл 6474 иргэн ажиглалтад байснаас 4950 иргэн ажиглалтаас гарч, 1500 гаруй иргэн тусгаарлах байранд байна.

Гадаадад буй иргэнээ татан авах тусам, эх орондоо ирэх хүсэлтэй иргэд олширч байна. Анх 3000 гаруй иргэн эх орондоо ирэхээр байсан бол өнөөдөр 11 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ. Гадаад буй иргэдээ татан авах ажиллагааг цаашид байнга зохион байгуулна. Гэхдээ тусгаарлах байрны хангамж, тээврийн хэрэгсэл, нисэх багийн нөөц боломжийг харгалзан үзэж, гадаад оронд  буй иргэдээ ээлж дараатай татна.

Эрсдэл улам өндөр байна. Тайвшрах шалтгаан алга. ДЭМБ-ын мэдээгээр, коронавируст халдварын цар тахал 216 улсыг хамарч, 5 сая гаруй хүн халдвар авсан бөгөөд 99 мянга 30 хүн амиа алдаад байна. Дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоогоод байна. Уг халдвар газарзүйн байрлал,  цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй байна. Залуучууд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар 141 тохиолдлоос 121 нь ОХУ, Англиас 7, Солонгосоос , Польш, Швейцарь, Бангладеш улсаас тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн. Хоногт 150-200 эмч мэргэжилтэн тусгаарлалтад ажиллаж байна. Тусгаарлах байранд 1141 хүн байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд өрх, сумын эмч нар байнгын холбоотой ажиллаж, зөвлөгөө өгч байна. Гадаад буй иргэдээс 13 нь эдгэрсэн байна. Шведэд нэг иргэн эмчлүүлж байна. биеийн байдал нь дээрдэж байна. Бусад нь биеийн байдал хэвийн байгаа ажээ.

Манай улс Covid-19-ийн эрсдэлийн найм дахь үнэлгээг өнгөрсөн долоо хоногт хийсэн бөгөөд хүн амын дунд халдварт өвчин тархах эрсдэл маш өндөр хэвээр байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...