Friday, November 22, 2024

Монголчууд Азийн анхны ВИРТУАЛЬ МОДЕЛЬ-г бүтээлээ

Date:

“Комедиан Б.Идэр-Од найз бүсгүйтэй болжээ” хэмээн ойрын хэд хоногт цахим орчинд ихээхэн шуугисан билээ. Тэгвэл өчигдөр буюу тав дугаар сарын 17-ны өдөр Г.Идэр-Од өөрийн Инстаграм хаягтаа найз бүсгүй нь гэгдэх эмэгтэйг бодит хүн биш гэдгийг зарлалаа.

Тэрээр “Виртуал модель @amara_gram Төсөөллийн ертөнцийн энэхүү охин та бүхэнд гоо сайхан, урлаг, амьдралын вайбтай мэдрэмжүүдийг түгээх болно. Энэ төслийн ард дөрвөн авьяастай 3D артистууд ажиллаж байна. Энэ зун та бүхэнд Амарагийн тоглосон хөгжмийн клипийг хүргэх болно. Монгол залуусын оюуны бүтээл, хязгааргүй чөлөөт төсөөлөлийг Дэлхийд гараасай гэж хүсэж байна. Good luck team @amara_gram !! Та бүхэн дэмжээд анхны виртуал моделио дагаарай” гэжээ

Төслийн санаачлагч Н.Бэлгүүнтэй “Анх монголд nude буюу нүцгэн зураг авахад модель олддоггүй байсан. Иймээс өөрийн гэсэн модельтой болбол амар юм байна гэсэн бодлоос виртуал модельтой болох сэдэл төрсөн” хэмээв. Уг төслийн зураг авалт нэг сарын өмнөөс эхэлсэн бөгөөд үүнээс өмнө Амарагийн Ази төрх бүхий содон царайг гаргах гэж удаан хугацаанд ажилласан байна. Монголоос гарах дэлхийн хүнийг бүтээх зорилготой уг төслийн артистын үүргийг А.Энхбаяр, А.Түмэн нар гүйцэтгэжээ.

 Н.Бэлгүүнтэй кибер моделийн нэр Амраа биш Амара гэж олон нийтэд санууллаа. Амара гэдэг нь санскрит хэлээр “үхэшгүй мөнх” гэсэн утгатай нэр юм. Уг кибер модель ирэх сард өөрийн анхны дууг гаргаж, дууны клипийг долоо дугаар сард олны хүртээл болгох ажээ. Бусад кибер модель нэг салбарт л ажилладаг бол Амара экстрем спорт, дуу хөгжим, загвар гээд бүх зүйлийг хийж чаддаг чадахгүй зүйл байхгүй гэдгээрээ онцлог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...