Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан Европын кино наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Тус наадам нь өнөөдрөөс эхлэн нэг сарын туршид үргэлжлэх юм.
Уг наадмын хүрээнд кино урлагаар дамжуулан Европын улс орнууд болон монголчуудын дунд нийтлэг байдаг үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсны талаар хүүрнэн өгүүлэх аж.
Үзэгчдэд зориулж Европын кино наадмуудаас тэргүүн шагнал хүртэж, кино шүүмжлэгчдийн өндөр шалгуурыг давсан шилдэг кинонуудыг толилуулах юм байна.
Та ЭНД дарж Европын Холбооны 15 гишүүн орны 16 бүтээлийг нэг сарын турш монгол орчуулгатайгаар хүлээн авч үзэх боломжтой.