Friday, November 22, 2024

Хэлмэгдэгчдийн ар гэрийнхнийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой гэв

Date:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва болон албаны хүмүүсийн хамтаар уулзжээ. Уулзалтаар хэлмэгдэгчдийг цагаатгах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн ярилцсан байна.

Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар -“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор хуулийн үйлчлэлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд ихэвчлэн манайд хандаж байна. Тэд лавлагаа мэдээлэл авах, тусламж дэмжлэг, тэр дундаа орон сууцны дэмжлэг хүсэж байгаа асуудал нэлээн байгаа. Бид Нийслэлийн орон сууцны корпорацтай цагаатгалын ажлын шугамаар гэж ярилцаад өргөдлийг шилжүүлж байгаа. Энэ хүрээнд гурван хүний орон сууцны асуудлыг шийдвэрлээд байна. Мөн Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс маань дүүргүүдийнхээ салбар комиссуудтай хамтран ажиллаж байна. Улсын комисс дээр цагаатгах ажлын хүрээнд нөхөх олговор олгох ажлыг гол зохион байгуулдаг бол Нийслэлийн комисс маань тусламж дэмжлэг, орон сууцны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа. Харин манай дүүргүүдийн салбар комисс хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх, хүлээн авах, тэднийг нийгмийн үйлчилгээнд хамруулах зэрэг ажлыг хариуцан ажилладаг” хэмээн нийслэлийн ажлын явцыг танилцуулсан. Харин Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Р.Дагва цаашид хэлмэгдэгчдийн төрөл төрөгсдөд орон сууцны дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд НОСК-аас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт тодорхой квот гарган, хамруулах боломжийг судалж байна” гэлээ.

Мөн уулзалтын үеэр Цагаатгах ажлыг зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд түүхэнд хэзээ ч мартаж үл болох хар мөр үлдээсэн их хэлмэгдүүлэлтийн үнэн түүхийг залуу хойч үедээ сургамж болгон үлдээх ажлуудыг хийх ёстойг онцоллоо. Мөн хэлмэгдэгчдийн музей байгуулах саналыг Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, Хамба лам Д.Нацагдорж гаргасныг дэмжиж, энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулахаар тогтжээ.

Дашрамд дуулгахад, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хууль анх 1998 онд батлагдаж байв. Түүнээс хойш хорин жилийн хугацаанд 32 мянга орчим иргэнийг цагаатгаж, дийлэнх хэсэгт нь нөхөх олговор олгосон байдаг. Тэгвэл 2018 оны нэгдүгээр сард тус хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор тухайн үед хилс хэргээр цаазлуулсан болон шоронд хоригдож байсан хэлмэгдэгчдийн төрсөн үр хүүхдэд 40-80 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэн, хэрэгжүүлж байна. 2019 онд 30, 2020 онд нийслэлийн харьяат нийт 358 иргэнд нөхөх олговрыг олгоод байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...