Friday, November 22, 2024

Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ

Date:

Улаанбаатар хотын иргэдэд тулгамдаж буй зайлшгүй шийдвэрлэх ёстой томоохон асуудлын нэг бол авто зогсоол байдаг. Төрийн байгууллага, зах худалдаа, үйлчилгээний төвүүд гаднаа зогсоолтой ч тухайн байгууллагын ажилчдын автомашинаар дүүрчихдэг учраас иргэд автомашинаа явган хүний зам дээр тавих, эсвэл зогсох хориотой газар тавихаас өөр аргагүйд хүрэх нь цөөнгүй. Харин нөгөө талаас одоо үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй зогсоолууд нь нэгдсэн стандарт, зохион байгуулалтгүй, зарим тохиолдолд төлбөрийн баримт олгодоггүйгээс гадна дур мэдэн хаалт хийснээс үүдэлтэй зохиомол түгжрэл үүсгэн иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэж, авто зогсоолуудыг нэгдсэн нэг стандартад оруулах төслийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК, “Улаанбаатар паркинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Тиймээс талууд “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Төслийн хүрээнд зогсоолын тэмдэг, тэмдэглэл, үйл ажиллагаа, өнгө төрхийг нэгдсэн нэг стандарттай болгохоос гадна ухаалаг технологийн системд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж зогсоолын төлбөр, тооцоог хялбарчлах, төлбөрийн олон төрлийн сонголттой болгох, зогсоолыг байнгын камерын хяналттай болгох, жолооч нарт сул зогсоолын мэдээллийг хүргэдэг болох зэрэг шинэлэг боломжийг бүрдүүлэх юм байна. 2020 онд багтаан хотын төв рүү чиглэсэн замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бага тойруугийн авто зогсоолуудыг ухаалаг, нэгдсэн менежментэд шилжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...