Saturday, November 23, 2024

Манлай түшээдийг тодруулжээ

Date:

УИХ-ын нийт гишүүдээ төлөөлүүлж, Монгол төрийн долоон эрдэнийг бэлэгдэж долоон гишүүнийг онцлон тодруулжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол төрийн ой санамж,шударга ёсны төлөө тууштай тэмцэл,төрийн тулгуур болдог түшээд бол манай туршлагатай парламентчид юм. Туршлагатай парламентчдийг бэлтгэхэд дор хаяж 20-30 жил шаардлагатай. Монголын төр зүтгэсэн хүндээ ээлтэй байх ёстой ” хэмээн онцолжээ. Үүнд,

  1. Үндсэн хуулийн эхийг барилцсан Д.Лүндээжанцан, түүнийг бодитой хэрэгжүүлэгч Ц.Нямдорж нарыг Монгол төрийн манлай түшээдээр тодрууллаа.
  2. Коронавирустэй тэмцэх үйлсэд эрүүл мэндийн салбараа манлайлан, монголын төр асрангуй,энэрэнгүй байхыг сануулсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг Төрийн хатан эрдэнээр
  3. Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбэ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцсон оролцоог харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг төрийн манлай түшээдээр
  4. УИХ-д цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан, чуулганд бүтээлч хамтын ажиллагаатайгаар оролцсон Я.Санжмятавыг төрийн манлай түшээгээр
  5. Шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайханыг тус тус тодруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...