2018 онд биологи, анагаах ухааны чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Тасуку Хонжогийн нэрээр олон ташаа мэдээ тарааж байгаа тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан Тасуку Хонжо саяхан өөрийн алба хашиж буй Киото их сургуулиар дамжуулан мэдэгдэл гаргаж, үнэн байдлыг тодруулсан байна.
Тэрбээр, шинэ коронавирусийн уушгины хатгалгаа дэлхийн хэмжээнд тархаж, түүхэнд байгаагүй зовлон тарьж, эдийн засгийн хохирол үүсгэж байна. Дэлхий нийтээрээ зовлонг туулж буй одоогийн нөхцөлд миний өөрийн болон Киото их сургуулийн нэрийг ашиглан, ташаа мэдээлэл хуурамчаар тараасанд би ихэд цочирдож байна. Одоо бид бүгдийн ялангуяа шинжлэх ухааны судалгаа хийдэг тэргүүн фронтын хүмүүсийн бүх хүчээрээ чармайж, энэхүү хамтын дайсны эсрэг тэмцэхийн төлөө хамтран ажиллах ёстой цаг хүрч ирсэн юм. Бид бүх хүчин чармайлтаа өвчнийг эмчлэхэд төвлөрүүлж, гай зовлон цаашид илүү их тархахаас сэргийлэн, шинэ эриний төлөвлөгөөг боловсруулахын төлөө зүтгэх ёстой гэжээ.