ОХУ-ын ерөнхий сайд Михиал Мишустин гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ нэмэлт төлбөр болгон 500 сая рубль олгох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Тэрбээр энэ талаараа “Гэр ороноо ирэх боломжгүй байгаа ОХУ-ын иргэдэд нийгмийн халамжийн дэмжлэг үзүүлэх 500 сая рублийг 2020 онд Засгийн газрын нөөц сангаас Гадаад харилцааны яаманд хуваарилах төсвөөс гаргана” гэсэн байна.
Энэхүү дэмжлэгийг гадаадад байгаа тус улсын иргэд түр оршин суух зардал, хоол хүнс, бусад яаралтай хэрэгцээндээ зарцуулах ажээ. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газар гадаадад суугаа иргэдийнхээ визийн хугацаагаа сунгуулахад нь тусламж үзүүлэх ажээ.