Saturday, November 23, 2024

Энэ жил хамгийн халуун зун болно

Date:

АНУ-ын Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр дэлхийн түүхэн дэх хамгийн халуун зун тохиох гэж байна. Хөл хорионы ачаар агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байгаа ч агаар мандалд аль хэдийн тарсан хүлэмжийн хийнээс болоод агаарын хэм өсч байна хэмээн цаг уурч эрдэмтэд үзэж байгаа аж. Хэрвээ 2020 он өмнөх хамгийн халуун жил болох 2016 оныхоос илүү халахгүй байлаа ч түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун таван жилийн тоонд бичигдэж үлдэх гэнэ.

“Энэ жил хүлэмжийн хийн ялгаралт багасах хэдий ч концентрацийн хувьд өссөөр байх төлөвтэй байна. Тиймээс хүлэмжийн хий буурсан нь бидэнд бодитоор бараг анзаарагдахгүй. Хүн төрөлхтөн коронавирусээс сурсан зүйлээ цаашид хэрэгжүүлж илүү байгальд ээлтэй болох хэрэгтэй” хэмээн Оксфордын их сургуулийн цаг уур судлаач Карстен Хаустейн ярьжээ.
Мөн “The Met” оффис 2020 он хамгийн халуун жил болох магадлал 50 хувьтай байна хэмээн мэдээлсэн байна. Бас НАСА өөрсдийн хийсэн судалгаан дээр үндэслэж 2020 оны агаарын хэм 2016 оныхоос илүү гарах магадлал 60 хувьтай хэмээжээ. Эрдэмтэд дэлхийн цаг агаар сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаад санал нийлж байгаа билээ. Эрдэмтдийн үзэж буйгаар өдгөө хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн гурван сая жилд байгаагүй хамгийн өндөр хэмжээндээ хүрсэн бөгөөд үүнээс шалтгаалан газар дээрх агаарын дундаж гурван хэмээр нэмэгдэж, далайн түвшин 15 метр дээшилсэн аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...