Saturday, November 23, 2024

Б.Ариунболд: 2012 оноос хойш төрсөн 800 мянган хүүхдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олгох ёстой

Date:

ӨНӨӨДӨР 2 САЯ 500 МЯНГАН ИРГЭН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙГАА БОЛ ҮЛДСЭН 800 ГАРУЙ МЯНГАН ИРГЭН ч БАС ЭЗЭМШИХ эрхтэЙ.

Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй. Гэхдээ 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэд үүнд хамаарна. Өөрөөр хэлбэл, 0-8 насны хүүхдүүд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагүй. Тиймээс өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 1-нээс иргэдийн дансанд орох ногдол ашиг тэдэнд хамаагүй гэсэн үг.

Ийнхүү иргэдээ, тэр тусмаа хүүхэд багачуудаа ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргасанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан Бямбын Ариунболд шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ. Тэрбээр MN25 телевизийн “Ам нээвэл…” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ байр сууриа тодорхой илэрхийлж “Өнөөдөр 2 сая 500 мянган иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшиж байгаа бол үлдсэн 800 гаруй мянган иргэн бас эзэмших л ёстой. Монгол Улсын хүн ам 3 сая 300 мянга болчихлоо. 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдээ бүгдийг нь алагчлаад, хуулийн гадуур. Тийм байж болохгүй. Монгол хүн тэгш эрх эдэлнэ ээ гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Тиймээс 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдийн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмших эрхийг УИХ нээх ёстой. Яахаараа нялхас, үр хүүхдүүдээ ялгаварлан гадуурхдаг юм” хэмээн ярьсан байна.

Энэ тухай дараах холбоосоор орж үзнэ үү:

https://www.facebook.com/ariunbold1206/videos/vb.1662717560631846/2888842997871205/?type=2&theater

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...