Wednesday, April 9, 2025

БНХАУ-д монгол судлалын толиуд хэвлэгдэв

Date:

Өвөр Монголын үндэсний цөөнхийн эртний ном судар болон “Гэсэр” цуглуулан эмхтгэж судлах тасгаас сэтгүүлчийн мэдээлснээр, Хятад дахь Монгол судлалын чиглэлийн хоёр том толь болох “Дундад улсын цөөн тоот үндэстний эртний ном бичгийн товч агуулгат ерөнхий гарчиг. Монгол үндэстний боть” болон “Монгол судлалын Монгол өгүүлэл зохиолын хэлхээс”-ийг танилцуулах ёслол саяхан болж өнгөрчээ.

“Дундад улсын цөөн тоот үндэстний эртний ном бичгийн товч агуулгат ерөнхий гарчиг. Монгол үндэстний боть”-д 1949 оноос өмнө бичигдсэн эртний монгол сурвалж бичгүүдийг үндсэнд нь хамруулж 10155 зүйл болгон эмхтгэн жагсаажээ. ӨМӨЗО-ны Боловсролын хэвлэлийн газраас хэвлэсэн уг тольд шашин, философи, хууль эрхзүй, цэргийн ухаан зэрэг олон салбарын мэдээлэл багтжээ. Ном нэг бүрийн зохиогч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, фонт, цуглуулан эмхтгэсэн агентлаг, агуулгын товч болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан аж.

“Монгол судлалын Монгол өгүүлэл зохиолын хэлхээс”-нд 1911-2012 оныг хүртэлх Хятад дахь монгол хэл дээрх монгол судалгааны бүтээл болон өгүүлэл зохиолын нийт 35062 гарчгийг багтаан, Хятадаар орчуулсан зохиолын гарчиг юм уу номын нэрийг тус бүрт нь хадсан байна.

Өвөр Монголын номын сангийн судлаач Цэцэнбилэг хэлэхдээ, энэ хоёр толь хэвлэгдсэнээр, Монгол судлаачдын эртний ном, урьдын судалгааны бүтээлийг хайн олоход ихээхэн дэмжлэг үзүүлэхээр барахгүйэртний сурвалж бичгийн хамгаалалт, ашиглалтад маш чухал хэрэгцээтэй юм” гэжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Нисгэгчийн дуу”-гаа тэр тэнгэрийн оронд дуулж яваа

“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны...

“Зөөлөн хот” фестиваль анх удаа болно

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход...

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд ЖАЙКА-тай хамтран ажиллахаар санал солилцжээ

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд...