Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Фатира Шэйб COVID-19-ийг лабораторид зохиомлоор гаргаж авсан гэдэг яриаг няцааж, мэдэгдэл хийжээ. Тэрбээр, энэхүү шинэ вирусийг лабораторид гарган авсан гэдгийг үгүйсгэх баримтууд олдсон. Харин сарьсан багваахайнаас хүнд халдсан гэдэг нь тодорхой болж байна. Энэ хоёрын хооронд ямар нэгэн дамжуулагч бий. Үүнийг судалж байна. Ямар ч байсан цар тахлын вирус амьтнаас хүнд халдсан нь нотлогдсон гэжээ.
COVID-19-ыг лабораторид гаргаж авсан гэдгийг үгүйсгэв
Date: