Sunday, November 24, 2024

АНУ-ын жижиг бизнес эрхлэгчид “COVID-19”-тэй тэмцэхээр үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж эхэлжээ

Date:

АНУ даяар жижиг бизнесүүд шинэ коронавирусийн эсрэг улс даяар өрнөж буй тэмцэлд нэгдэж байгаа ажээ. Тэд өөрсдийн бизнесийн чиглэлээ өөрчилж, “COVID-19”-өөс урьчилан сэргийлэх, халдвараас хамгаалах бүх төрлийн хэрэгсэл үйлдвэрлэх болсон байна. Тухайлбал, хөнгөн атлетикийн хувцас хэрэглэлээс эхлээд завины дарвуул, бүрхэвч, виски зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд коронавируст өвчний тархалтыг удаашруулахын тулд маск, нүүрний хамгаалалт, гар ариутгагч үйлдвэрлэж эхэлжээ. Юта мужид байрладаг “Sugar House Industries” үйлдвэр оёдлын машиныг ихэвчлэн завины орой, саравч хийхэд ашигладаг байсан энэ удаа эмнэлгийн ажилчдыг хамгаалахын тулд нүүрний хамгаалалт, хөшиг, хашлага үйлдвэрлэж байгаа гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “COVID-19”-ийн дэгдэлтийг үндэсний хэмжээнд онц байдал үүсгэснийг зарласан. АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид Дэлхийн хоёрдугаар дайны үед бүх хүчин чадлаараа онгоц, танк үйлдвэрлэж байсан түүх бий. Үүн лүгээ адил олон төрлийн бизнесийнхэн амны хаалтны үйлдвэрлэлд шилжиж байгаа аж. Тухайлбал, Калифорниа мужийн “Оруказ” үйлдвэр унадаг дугуйн тээш үйлдвэрлэдэг. Тус компани өөрийн вэбсайт дээрээ өөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, оёдлын машинуудыг амны хаалт оёход хамгийн тохиромжтой гэж мэдэгджээ. “Оракуз” компани энэ нь долоо хоногт 500,000 амны хаалт үйлдвэрлэх боломжтой гэдгээ ч мөн илэрхийлээд байгаа гэнэ.

“COVID-19” цар тахал өвчний хүрээ тархалт улам тэлэх тусам амны хаалт, мэс заслын хэрэгсэл дутагдалтай болж байгаа аж. Тиймээс Калифорнийн зарим хувцас үйлдвэрлэгчид энэ сорилтыг даван туулах алхам хийжээ. Тус мужийн “AST Sportswear / Bayside” компани хувцас үйлдвэрлэх зориулалттай 30 оёдлын машинаа амны хаалт үйлдвэрлэх ажилд шилжүүлсэн хэмээн үйл ажиллагаа хариуцсан захирал Абдул Рашид “Apparel News” агентлагт ярьжээ.
Калифорни мужийн албан тушаалтнуудтай хамтран “Bloom Energy” компани нь “COVID-19” халдвар авсан хүнд өвчтэй өвчтөнүүдэд туслах зорилгоор ашиглагдаагүй агааржуулалтын төхөөрөмжүүдийг сэргээн засч эхэлсэн байна. Тус компани долоо хоногт 1000 агааржуулагчийг шинэчлэх боломжтой гэж тооцоолжээ. Пенсильванийн төвд байрладаг “Алмо” корпораци нь цахилгаан хэрэгсэл, электрон хэрэгслийг эрүүл мэндийн байгууллагуудад хурдан шуурхай хүргэхээр болжээ.
Огайо мужийн “Миссисипи ба Sweaty Bands” зэрэг хувцас үйлдвэрлэгчид өөрсдийн нөөц бололцоог ашиглан амны хаалт үйлдвэрлэх нөөц бололцоо сайтай байгаа гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: https://share.america.gov

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...