Sunday, November 24, 2024

“COVID-19”-ийн халдвар авсан хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Date:

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдвар авсан иргэдээс хоёр нь эдгэрч, эмнэлгээс гарч байгаа гэсэн таатай мэдээллийг дуулгалаа. Энэ хүмүүсийн хувьд таван төрлийн давтан шинжилгээгээр гурван өдөр дараалан бүгд сөрөг буюу халдваргүй гэсэн хариу гарчээ. Гэхдээ эдгээр хүмүүс сувиллын газар хяналтаа үргэлжүүлэн эмчлүүлж, эмнэлгийн хяналтад байх юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Д.Нямхүү эмчийг хүлээн авч уулзан шинжилгээг өргөжүүлж COVID-19-ийн лабораторийн хүчин чадлыг нэмэх үүрэг чиглэл өгснөөр ХӨСҮТ дээр нэг шугам нэмэгдэж оношилгоо, шинжилгээ хийж эхэлжээ. Энэ шинэ оношилгооны цэгт БНХАУ болон БНСУ-аас бэлгэнд ирүүлсэн нийт 8000 оношлуурыг ашиглах юм байна. Ийнхүү үндсэн том лабораториос гадна дахин нэг лаборатори нээгджээ.

Улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвдсөн хүмүүсийг дүүрэг, аймгуудаас санамсаргүй түүврээр цуглуулан хяналтын шинжилгээ хийж байгаа юм байна. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн төв лабораторийн адил хэмжээний бүх шинжилгээг хийх хүчин чадалтай лаборатори ажиллаж байгаа. Ховд, Сүхбаатар, Орхон аймагт мөн ийм төв байгуулахаар бэлтгэлээ хангажээ.

Франц иргэний бие сайн байгаа бөгөөд түүний ажилладаг “Бадрах энержи” ХӨСҮТ-ын эмч ажилчдад 100 сая төгрөг хандивлажээ. Энэ мөнгө халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдын урамшуулал болж очих юм байна. Дархан-Уулд тусгаарлагдсан зургаан хүн болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүн Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдынх гээд нийт 222 хүнд хийсэн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...