Saturday, November 23, 2024

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг бүртгэх бэлтгэлээ хангажээ

Date:

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 32.15 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар “Зөвлөмж” боловсруулан нам, эвсэлд тусгайлан хүргүүлэх, мөн нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага, брошурыг хүргүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа юм байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг тус газрын цахим хуудсанд байршуулж, иргэд олон нийтийг мэдээлэх юм.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Сонгуульд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг” маягтын дагуу тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд мэдүүлгээ хуулийн хугацаанд цахимаар гаргаж бүртгүүлнэ.         

Дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүртгэж хүлээн авах үйл ажиллагааны хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан “Маягт батлах тухай” А-08/А-31 тоот захирамж/тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр баталлаа. Сонгуулийн ерөнхий хороо  нь нэр дэвшигчийн талаарх мэдээллийг гаргуулан авч, Авлигатай тэмцэх газарт хуулийн хугацаанд ирүүлснээр нэр дэвшигчийн цахим системд ХОМ-ээ гаргах эрх үүсэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...