Friday, April 18, 2025

Коронавирусийн 15 дахь тохиолдлоор турк иргэн бүртгэгдлээ

Date:

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ын ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 05-нд улс орон даяар коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 3 иргэнээс вирус илрээгүй байна. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан турк иргэнээс коронавирус илэрчээ. Уг иргэн нь БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байсан хоёр турк иргэнтэй хамт ирсэн аж. Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 15 боллоо. Коронавирусийн халдвартай турк улсын гурван иргэний хувьд шинэ тэмдэггүй хэлбэртэй бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Турк иргэдтэй ойрын хавьтлын 12 хүний, тусгаарлаж шинжилгээ авсан ба хариу нь сөрөг гарчээ.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн тусгаарлагдаад байгаа аж. Туркээс тусгай үүргийн онгоцоор ирсэн 184 хүнээс өнөөдөр шинжилгээ авах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...