Saturday, November 23, 2024

Ерөнхийлөгч Х.Баттулга: УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зөв

Date:

УИХ-ын хаврын чуулган яг одоо нээлтээ хийж байна. Чуулганыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцон үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг товчлон тоймлоё.

Тэрбээр “Дэлхий нийтээр титэмт вирусийн халдвар түгсэн төвөгтэй хүнд нөхцөлд бид хаврын чуулганаа нээж байна. Шинэ коронавирусийн халдвар дэлхийн бүх улс оронд тархаж, халдварын тоо нэг сая давж, нас барагсдын тоо 70 мянга даваад байгаа нь өмнө нь гаргасан уриалгаа дахин сануулж тайлбарлахад хүрлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд төрөөс хямралыг сөрөх, урьдчилан төлөвлөх уриалгыг гаргасан. Дэлхийн улс орнуудад коронавирусийн халдвараас үүдэн ёс суртахууны ялзрал, хүмүүнлэгийн хямрал ч гарахад хүрч байна. Цар тахлыг ялан дийлэх хугацааг хэн ч урьдчилж харж чадахгүй байна. Бодит байдлыг үнэлж чаддаг улс орнууд цар тахлыг дайны байдалтай адил үнэлж байна. Иргэдээ хамгаалах зохист бодлого хэрэгжүүлж, хямралыг давах бодит нөөц бидэнд бий. Үндэсний аудитын газарт өргөн мэдүүлсэн 15 нам, дөрвөн эвслийн мөрийн хөтөлбөр хуулийн заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь ард нийтийг басамжилсан доромжилсон үйлдэл боллоо. Сонгуулийн том том мөнгөн дүнтэй амралтуудыг хууль зөрчин өгч байна. Зохисигүй амлалт биш хямралыг даван туулах хөтөлбөр нэн чухал хэрэгтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд дараах саналуудыг гаргаж байна.

  1. Улсын төсөт тодотгол хийж сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж төсвийг тодотгохоос өөр арга байхгүй.
  2. УИХ-ын сонгуулийг хойшлуулахаас өөр арга алга. Сонгуулийг хойшлуулахгүй гэж муйхарлах нь хэд хэдэн эрсдэл дагуулна. Сонгууль явуулбал иргэд олноор бөөгнөрөх цугларах нь гарцаагүй Энэ нь цар тахлын тархалтыг гааруулж, хяналтаас гарах эрсдэттэй гэдгийг улс төрийн намуудад хатуу анхааруулж байна. Хэрвээ вирусийн халдварыг хяналтаас алдвал манай эрүүл мэндийн тогтцолцоо, хүний нөөц үүнийг дийлэхгүй. Эрсдэл өндөр байгааг ДЭМБ ч улс орнуудад удаа дараа анхааруулсаар байна. Мөн сонгуульд ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ. Сонгуулийн дараах үймээнээс болж таван иргэн амиа алдсан гашуун туршлага бий. Тэр үед ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил гишүүн энэ танхимд сууж байгаа. Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангах үүднээс УИХ-ын товыг царцааж, сонгуулийг хойшлуулах нь зөв. Сонгууль хойшлуулахгүй гэж ярьж байгаа улс төрийн хүчнүүдэд хэлэхэд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сайн уншихыг зөвлөж байна.
  3. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах ААН-үүдийг дэмжих, хямралын сан байгуулъя.
  4. Эрдэмтдээс бүрдсэн цомхон чадварлаг баг бүрдүүлж ажиллая. Нэгдмэл удирдлага бүхий бүтэц байгуулахаас өөр арга зам харагдахгүй байна. Энэ нь дарангуйлал тогтоох хэрэгсэл огт биш юм. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэл. Нийт нэгэн хүчийг нэгтгэн ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Тэрбээр ЖДҮХС-гийн зээлийг хууль бусаар зарцуулсан хэрэгт шалгагдаж байгаа. Б.Батзориг гишүүний жишгээр иргэний болон улс төрийн зориг гарган бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзаж шалгуулахыг УИХ-ын гишүүдэд хожимдсон ч гэсэн уриалж байна. Хууль баталдаг энэ танхимаас шударга ёс эх авч байх ёстой. Та бүхэн тангараг өргөсөн УИХ-ын гишүүд тул өөрсдөөсөө шударга ёсыг эхэлж, олон нийтэд итгэл найдвар, үлгэр дууриалал болохыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...