Saturday, November 23, 2024

Амьтны хүрээлэнгийн арслан, барууд коронавирусийн халдвар авчээ

Date:

АНУ-ын Нью-Йорк хотын “Бронкс” амьтны хүрээлэнгийн дөрвөн настай малайз эм бар коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Уг шинжилгээний хариуг Айова мужийн Үндэсний мал эмнэлгийн үйлчилгээний лаборатори баталгаажуулжээ. Одоогоор “Бронкс” амьтны хүрээлэнд Надиа, Азул хэмээх нэртэй эмэгчин хоёр бараас гадна Амурын хоёр бар, мөн Африкийн гурван арслан нар коронавирусийн халдвар аваад байгаа гэнэ.

“Эдгээр амьтдад хуурай ханиалгах шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд бүгд бүрэн эдгэрнэ. Баруудын хоолны дуршил буурсан боловч мал эмнэлгийн маш сайн хяналтад байгаа” хэмээн “Бронкс” амьтны хүрээлэнгийн мэдэгджээ. Тэд өчигдөр буюу ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Бид Надиаг маш их болгоомжтой туршиж үзсэн бөгөөд “Ковид-19″-ийн талаар олж авсан аливаа мэдлэг дэлхий даяар энэхүү шинэ вирусийг үргэлжлүүлэн таньж мэдэхэд хувь нэмэр оруулах болно” гэжээ.

Эх сурвалж: www.bbc.com


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...