Friday, April 18, 2025

Авто замын 70 уулзварт шинэчлэл хийнэ

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зарласан “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд авто замын тэмдэг, түүний стандартыг норм нормативийн дагуу байршуулсан эсэхэд Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын алба хаагчид Их тойруугийн бүсэд замын тэмдэгт үзлэг, шалгалтын ажлыг хийжээ. Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн 2020 онд Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлэх авто замын техник хэрэгслийн судалгаатай танилцан Их тойруу дахь үзлэгийн ажлын үр дүнг нэгтгэх зорилготойгоор дүүргүүдийн Замын цагдаагийн азрын хэлтэс тасгуудын дарга, ахлах зохицуулагч нартай уулзалт хийсэн байна. Уулзалтын үр дүнд зам барилгын ажил хийж эхлэх үед илэрсэн алдаа дутагдлыг засаж залруулан стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэх талаар харилцан тохиролцжээ. Ингэснээр нийслэл хотын зам, замын байгууламж, тэмдэг тэмдэглэгээг өнгө үзэмжтэй болгох, стандартыг баримтлах, жолооч, явган зорчигчидод илүү ойлгомжтой болгох юм.

Нийслэлийн төвийн бүс болох Их тойрууд шинээр хийгдэх болон засвар шинэчлэлт хийгдэх нийт 70 уулзварын 1529 ширхэг авто замын тэмдгийн бүдүүвч зураглалыг хийж гүйцэтгэн холбогдох байгууллагын дарга инженерүүдээр хянуулан батлуулсан байна. Батлагдсан бүдүүвч зураглалын дагуу тухайн замын тэмдэг байршигдаж буй эсэхэд холбогдох газруудын хамт хяналтаар ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашид авто замын хэвтээ тэмдэглэгээ буюу цагаан зураасыг олон улсын хэрэглээнд нэвтэрсэн байдлаар хийж хотын өнгө үзэмжийг нэмэхээр ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...