Saturday, November 23, 2024

Хаврын чуулганы нээлтэд гишүүд таван танхимаас цахимаар хуралдана

Date:

УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийнэ. Коронавирусийн халдвартай холбоотойгоор энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд чуулганаар мөрдөх дүрэм журам, ажлын талаар мэдээлэл өгч байна. УИХ-ын чуулганы таван танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд 11:00 цагаас нээлтийг УИХ-ын дарга нээнэ. Хуралдааны танхим болон байнгын хороодын хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагыг оруулахгүй бөгөөд байнгын хороодын хуралдааны дараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээллийг өгөхөөр болжээ.

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор УИХ-ын чуулганы үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан түр журам гаргасан юм байна. Энэ журмын дагуу хэвлэл мэдээллийн байгууллагынхан түр цэгт байгуулж, түүнээс цааш нэвтрэхийг хориглож байгаа аж. 

Чуулганы хуралдааныг олон улсад ашигладаг программ ашиглаж, цахим хуралдааныг явуулах бол санал хураалтын системийг дотоодын аж ахуйн нэгжийн хөгжүүлсэн үндэсний компаниудын програмыг ашиглахаар болжээ.

УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа “УИХ-ын хаврын чуулганы нээлт, хуралдаан болон цаашид үүсэж болох цахим хуралдааны бэлтгэл ажлыг хийж байна. Гишүүд таван танхимд хуваагдан хуралдаж байгаа хэдий ч нэг танхимд болж буй мэт дуу, дүрсний чанартай холбох дүрст хурлын системийг бүрдүүлсэн. Цахим хуралдаанд хоёр төрлийн программ хангамж ашиглана. Нэгдүгээрт хэлэлцүүлгийн буюу үг хэлэх, асуулт асуух программ. Хоёрдугаарт санал хураалт явуулах программ ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангасан үндэсний компанийнхыг ашиглана. Одоогоор нөөцтэйгөө нийлээд хоёр, хоёр программ хангамжийг бэлтгэсэн. Гишүүн бүрийг iPad, дата симээр хангаж байгаа бөгөөд нэгдсэн байдлаар хураан авч, шаардлагатай бүх программ хангамжийг суулгаж байна” гэлээ. 

УИХ-ын чуулганы хуралдааныг цахимаар хуралдуулахтай холбоотой бүх технологийн шаардлагыг хангасан бөгөөд ийнхүү цахимаар хуралдах болсонтой холбоотойгоор тоног төхөөрөмжийн хувьд байгаа нөөцдөө тулгуурлан зохион байгуулж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...