Saturday, November 23, 2024

“Баянхангай” амралтад тусгаарлагдсан 13 иргэн төлбөрөө төлөхгүй гэжээ

Date:

Улсын онцгой комиссын Шуурхай штаб яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар шинэ коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон коронавирусийн халдвар авсан иргэдийн биеийн байдал, тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийн талаарх мэдээллийг сонсож байна

Өнөөдөр Японы Токиогоос ирсэн тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 зорчигчийн хувьд бүгд коронавирусийн шинжилгээ өгөөгүй бөгөөд энэ нь Японд 37 градусаас доош халуунтай хүнээс ямар нэгэн шинжилгээ авахыг зөвшөөрдөггүйтэй холбоотой юм байна. Токиогоос ирсэн иргэд дунд бага насны 9 хүүхэд байгаагаас Индонезид тоглолт хийхээр очоод хөл хоригдсон гурван охин багтжээ.

Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн найман онгоцоор иргэдээ татан авчирсан бөгөөд ес дэх нислэгтээ бэлдэж байгаа юм байна.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр гуравдугаар сарын 16-19-ны хооронд БНСУ, ХБНГУ, Туркээс тусгай үүргийн онгоцоор ирсэн 983 иргэнийг 10 эмнэлэг, сувилал, зочид буудалд байрлуулсан бөгөөд тэдний төлбөр тооцоо 770 сая төгрөгийг ОБЕГ-т тушаасан байна. Одоогоор найман иргэн, одоо ирэх иргэдийн дутуу байгаа

“Баянхангай” амралт дээр буусан 13 иргэн тооцоогоо хийхгүй, улс тооцоо хийнэ гэж гэдийж байгаа ажээ. Тэд ОХУ-аас ирсэн, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэд байгаа гэнэ. Мөн Баян-Өлгий аймагт 200 гаруй хүн коронавирусийн халдвар авсан сэжигтэй байж магадгүй гэдэг үндэслэлээр тусгаарлагдсанаас хоёрхон хүн төлбөрөө төлөөд байгааг мөн мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...