Monday, April 7, 2025

Тусгай үүргийн онгоцоор ирсэн турк иргэдээс коронавирус илэрчээ

Date:

Манай улсад тусгай үүргийн онгоцоор ирээд тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын хоёр иргэнээс коронавирус илэрчээ. Тиймээс уг хоёр иргэн болон ойрын хавьтлын 10 хүнийг тусгаарлан, тандалт судалгаа, эмчилгээ хийж эмчийн хяналтад аваад байгаа юм байна. Энэхүү хоёр турк иргэн БНСУ-аас өөрийн иргэдээ авахаар манай улс руу нисгэсэн тусгай үүргийн онгоцоор ирсэн юм байна. Тэд Монгол дахь Туркийн Элчин сайдын яамны ажилтны ар гэрийнхэн аж. Тэднийг ирэхэд шууд тусгаарласан бөгөөд шинж тэмдэг илрээгүй боловч лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрчээ.

Коронавируст халдвар COVID-19-ийн шинж тэмдэг илрэхгүйгээр өвчлөх тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Тиймээс иргэдийг амны хаалтаа заавал хэрэглэж, эрүүл ахуйн дэглэмээ сахихыг анхааруулж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 221 хүн тусгаарлагдан хянагдаж байгаа юм байна. Түүнчлэн “Токио-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй бөгөөд тандалтаар авсан 23 хүний шинжилгээнээс мөн коронавирус илрээгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Намрын чуулганыг 40-өөс дээш цаг тасалсан Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана....

АН-ын ҮБХ-ны хурлаас Н.Ганибалыг намын генсекээр жинхэллээ

Ардчилсан намын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Намын Үндэсний...

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...