Friday, November 22, 2024

Эрүүл мэндийн яам COVID-19-ийн талаарх мэдээллийг түгээхэд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна

Date:

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн эргэн тойрон дахь мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан тухай бүр нь шуурхай хүргэж байгаа билээ. Уг халдварт өвчлөлийн талаарх нийт ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй түгээхэд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд Фэйсбүүк компани Монгол Улсад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тус компани Эрүүл мэндийн яамны албан ёсны пэйж хуудсаар ( www.facebook.com/www.mohs.mn ) дамжих COVID-19 халдварт өвчлөлийн талаарх цаг үеийн болон бусад төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг нэгэн зэрэг илүү олон хүнд хүртээмжтэй хүргэхэд хамтарч ажиллаж байгаа юм байна.
Онцгой энэ нөхцөл байдлын үед Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын ажилтнууд  Фэйсбүүк компанийн холбогдох нэгжтэй шуурхай холбогдон ажилласнаар иргэд өвчлөлийн талаарх шинэ мэдээллийг баттай эх сурвалжаас цаг тухайд нь шуурхай хүлээн авахаас гадна коронавирусын халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, буруу ташаа мэдээлэлд автан сандрал, эмх замбараагүй байдалд орохгүй байх зэрэгт өндөр ач холбогдолтой юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ Фэйсбүүк компани нь Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгааг бид бүхэн талархан хүлээн авч байна. Иргэд олон нийтийн нийгмийн сүлжээн дэх мэдлэг сайжирснаар, цахим орчинд илүү боловсон, соёлтой оролцдог болсноор дэлхий нийтээрээ нүүр тулж буй аймшигт вирусын талаар үнэн зөв  ойлголттой болж чадна” гэжээ.
Монгол Улсн Засгийн газар цаашид Фэйсбүүк компанитай нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх тэр дундаа коронавирусийн талаарх олон нийтийг эрсдэлд оруулж болох  буруу ташаа нийтлэлийг устгах чиглэлд  хамтран ажиллах юм байна. Фэйсбүүк компанийн гүйцэтгэх үүрэг Монголд төдийгүй дэлхий нийтэд хэзээ хэзээнийхээс илүү хэрэгтэй цаг үе ирээд байгаа юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...