Monday, April 7, 2025

Коронавирусийн халдвар авсан хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ

Date:

Коронавируст халдвар COVID-19-ийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцуулсан юм. Тэрбээр эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон сайн мэдээгээр мэдээллээ эхлэв. Уг хоёр иргэний хувьд сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна. Мөн эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан аж. Тиймээс тэднийг эдгэрсэн гэж үзэн эмнэлгээс гаргахаар болжээ. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж хянагдана гэдгийг Д.Нямхүү эмч онцоллоо.

Анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-д 16, Сэлэнгэд аймагт тусгаарлагдаж байгаа 10 хүн нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй байна. Гуравдугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байгаа ажээ.

Ингэснээр коронавирусийн батлагдсан тохиолдлын 10 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 12 тохиолдол бүртгэгдээд байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Намрын чуулганыг 40-өөс дээш цаг тасалсан Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана....

АН-ын ҮБХ-ны хурлаас Н.Ганибалыг намын генсекээр жинхэллээ

Ардчилсан намын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Намын Үндэсний...

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...