Friday, November 22, 2024

“Дэлүүн болдог” нисэх буудлыг энэ онд барина

Date:

Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Ганим Сулейман Аль-Ганиман нар 2018 оны долдугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан юм.

Энэхүү төслийн хүрээнд “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын зорчигчдын танхимыг бүрэн тохижуулах, агаарын хяналтын цамхаг байгуулах, онгоцны буудлын хашааг шинэчлэх, онгоц газардах талбайд гэрэлтүүлгийн систем суурилуулах, агаарын удирдлага, харилцаа холбоо, рентген тоног төхөөрөмж суурилуулах болон зорчигчдын үйлчилгээ, ачаа, тээш тээвэрлэлтийн хэрэгслийг нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны зургаадугаар сарын 30-ны дотор багтааж дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын зарим сайд нар, аймгийн удирдлагуудтай өнгөрсөн оны тавдугаар сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ Дадал сумын иргэд, Хан Хэнтийчүүдийн хүсэлтийг харгалзан, түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаа учраас Дадал сумын “Дэлүүн болдог” нисэх буудалыг шинээр барих шийдвэр гаргасан билээ. Тус бүтээн байгуулалтын зардалд нийтдээ таван тэрбум төгрөг тусгагдаж, энэ онд ихэнх ажлаа гүйцэтгэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...