БНХАУ-аас Монгол Улсад хандивласан 500 мянган ширхэг амны хаалтыг Эрээний боомтоор нэвтрүүлжээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-нд “Жек Ма” сан, “Алибаба” сангаас Монгол Улсад хандивласан 500 мянган ширхэг KN95 маркийн амны хаалтыг Монгол-Хятадын хамгийн том боомт болох Эрээн хотын боомтод хүргэж иржээ. Эрээн хотын Хилийн хорио цээр хяналт шалгалтын байгууллага болон Гаалийн газар хяналт шалгалтаа нэгтгэн уг тусламжийг шуурхай саадгүй нэвтрүүлсэн байна
Уг хоёр сан нийт 4.845 сая юанийн ариутгагч бодис мөн хандивлаж, хайрцаг болгонд нь “Олны хүч оломгүй далай” хэмээн бичиж, Хятад улс Монголын ард түмэнтэй хамтаар цар тахлыг ялан давна гэдэг итгэл зоригийг илэрхийлжээ.
БНХАУ-д халдварын байдал ноцтой байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад айлчилж, сэтгэл нэгтэй байж, дэмжиж буйгаа илэрхийлэн, 30 мянган хонь хандивласан. Монголын Засгийн газар болон нийгмийн олон салбарынхан ч олон янзын арга замаар хандив цуглуулан, Хятад улс, Үхань хотыг дэмжиж, хүнд хэцүү үед сэтгэлийн дэм, итгэлийн оч хайрласныг Хятадын ард түмэн мартахгүй гэдгээ илэрхийлж байгаа ажээ.
Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 12 болон нэмэгдэж, урьдчилан сэргийлэх ажил хүнд сорилтод тулгарч, эмчилгээний эд бодис хүрэлцэхгүй болсон байна. Тиймээс БНХАУ Монгол Улсад яаралтай түргэн тусламжийн бодис хандивлан байна хэмээн тус улсын хэвлэлд бичжээ.
Эх сурвалж: mongol.cri.cn