Saturday, April 5, 2025

Дорнод аймагт зургаа дахь жилдээ ботгоны урамшуулал олгожээ

Date:

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс өнгөрсөн жилийн хавар ихэр цагаан ботго төржээ. Тиймээс төрт ёсны уламжлал, монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулсан аж.

Дорнод аймгийн Засаг даргын А/158 дугаар захирамжийн дагуу ботгоны урамшуулал олгож эхэлжээ. Энэ жил Дорнод аймгийн хэмжээнд 1126 толгой ботго бойжуулсан 363 малчин өрх, мал бүхий иргэдэд 22.5 сая төгрөгийн урамшууллыг Төрийн банкаар дамжуулан олгож байгаа юм байна.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 онд гаргасан тогтоолоор “Тэмээ” дэд хөтөлбөрийг баталж, ботго бойжуулж тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөж буй малчдад урамшуулал олгож эхэлсэн аж Энэ жил зургаа дахь жилдээ ботгоны урамшуулал олгож байгаа нь энэ юм байна.

Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд 6301 толгой тэмээ тоолуулж, 1140 ботго бойжуулсан айл өрхөд 22.8 сая төгрөгийн урамшуулал олгож байжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...