Friday, November 22, 2024

Суудлын дугаараа буруу бичсэнээс болж хавьтал тодорхойлоход хүндрэл үүсчээ

Date:

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэхүү мэдээллийн үеэр МХЕГ-аас иргэдэд хандан тодорхой мэдээлэл, анхааруулга өгсөн юм. Уг мэдээллийг багцлан хүргэе.

Юуны өмнө дөрөвдүгээр сарын 2, 3, 4-нд хийх Сөүл, Токиогийн тусгай үүргийн нислэгт Мэргэжлийн хяналтын хоёр байцаагч дагалдаж явна. Эмч хүмүүс учир зорчигчдын эрүүл мэндэд анхаарал тавьж, асуумж бөглүүлнэ. Энэ бол энгийн нэг нислэг биш гэдгийг сайтар санах хэрэгтэй гэдгийг анхаарууллаа. Тиймээс халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиулна.

Асуумж бичиг 20 асуулттай, үүний 14-т нь заавал хариулах ёстой. Иргэд асуумжаа буруу, дутуу бөглөж хариуцлагагүй хандсан тохиолдол өмнөх тусгай үүргийн нислэгүүдийн үеэр гарчээ. Ингэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх заалттайг дахин сануулж байгаа юм. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс суудлын дугаараа буруу бичиж байгаа нь мөн ноцтой асуудал. Энэ нь хавьтал тодорхойлоход хүндрэл үүсгэж байгаа ажээ. Истанбулын нислэгээр ирж, халдвар авсан нь тогтоогдсон иргэн л гэхэд суудлын дугаараа буруу бичсэнээс болж хавьтал тодорхойлоход маш хүндрэл үүсчээ.

Түүнчлэн онгоцонд хоол өгөхгүй, бие засуулахгүй. Тиймээс зочид буудалдаа биеэ бэлдэхийг зөвлөж байгаа юм. Халуунтай хүнийг авахаа больчих вий гэдэг үүднээс иргэд онгоцонд суухынхаа өмнө халуун бууруулах эм ууж болохгүй. Халуурсан бол тусгаарлан эмчлэх байр руу очно, эрт арга хэмжээ авахуулна гэдгийг онцолж байгаа юм. Онгоцноос зорчигчдын нэрс дуудаж буулгана, нэг дор овоорч буухгүй. Тусгаарлан ажиглагдах хүмүүс урд хаалгаар, эмчлэн тусгаарлагдах хүмүүс хойд хаалгаар бууна гэдгийг мөн анхааруулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...