Friday, November 22, 2024

Судлаачид анхны роялти ашгаа хүртжээ

Date:

ШУА 2017 онд Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад Шинжлэх ухаан технологийн салбарын оролцоог идэвхжүүлэх, гарсан санаачилгыг дэмжих зорилгоор Инноваци, технологийн хэлтсийг байгуулжээ. Тус хэлтэс өнгөрсөн хугацаанд ШУА-ийн “Технологи дамжуулах журам”-ыг 2018 онд батлуулж, үйл ажиллагааг өргөтгөн, 2019 онд Инновацийн тухай хууль түүний дагалдах “Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх журам”-ын дагуу 12 оюуны өмчийн эзэмших эрхийн шилжүүлгийг Монгол Улсын Оюуны өмчийн газартай хамтран гүйцэтгэж, эрхийн зөрчлийг арилгасан байна.

Уг ажлын үр дүнд 2019 онд гурван лицензийн гэрээ байгуулан, патентын тухай хуулийн дагуу ОӨГ-т бүртгүүлжээ. Үүнээс Биологийн хүрээлэн хоёр лицензийн гэрээ, Хими, химийн технологийн хүрээлэн нэг лицензийн гэрээ байгуулсан аж.

Улмаар ШУА-ийн 2019 оны аж үйлдвэрийн оюуны өмчийг ашиглуулах лицензийн гэрээгээр 1,5 сая төгрөгийн орлого олсон байна. Ингэснээр ШУА-ийн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнд бий болсон оюуны өмчүүд эдийн засгийн эргэлтэд орж, судлаачид анхны роялти ашгаа хүртэж буй нь энэ юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...