ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Туркийн Истанбулаас тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг мэдээллээ. Энэ сарын 18-нд Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 220 монгол иргэнээ эх орондоо татан авчирсан юм. Тэдний нэгээс нь ийнхүү коронавирусийн халдвар илэрсэн тул тусгаарлах хугацааг нь вирусийн халдвар илэрсэн өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн тоолж, 14 хоног хяналтад байлгахаар болжээ.
Истанбулын онгоцоор ирсэн зорчигчдоос нэг иргэнд коронавирус илэрчээ
Date: