Friday, November 22, 2024

Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нарын нислэгийн хөтөлбөрийг орчуулжээ

Date:

Монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн юм. Тэд сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм. Монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ойг угтаж ШУА-ийн ООГФХ-ийн судлаач Ч.Амаржаргал тухайн үеийн нислэгийн хөтөлбөрийг эх материалаас нь монгол хэлнээ орчуулжээ. Ж.Гүррагчаа, В.А Жанибеков нарын сансарт өнгөрүүлсэн  7 хоног, 20 цаг 42 минут буюу нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардах хүртэлх нислэгийн хөтөлбөр  орос хэл дээр хадгалагдан үлдсэн байдаг. Үүнээс гадна олон улсын нисгэгч нарын жагсаалтыг http://www.spacefacts.de/english/flights.htm сайтаас мөн  орчуулан боловсруулжээ.

Нислэгийн 7 хоногийн хөтөлбөр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...