Friday, November 22, 2024

Сургалтын зээлийн журмын талаар АТГ-аас БСШУСЯ-нд зөвлөмж хүргүүлжээ

Date:

“Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам”-ын төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д зааснаар Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх эрсдэлийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд дээрх журмын төслийг хянан үзэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд дараах асуудлаар зөвлөмж хүргүүлжээ.

Үүнд:

  • Журмын төсөлд ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй, ялангуяа бусдад давуу байдал олгосон зохицуулалтыг тусгахгүй байх;
  • Гадаадад суралцаж, төгссөн иргэдийн зээлийг эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгохтой холбоотой зохицуулалтыг тусгаж, төсөлд тусгай бүлэг болгон оруулах;
  • “Боловсролын зээлийн сан”-тай гэрээ байгуулсан төрийн албанаас суралцагчийг зөвхөн төрийн албанд ажилласан жилийг нь тооцож зээлийг хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл, журмыг ялгамжтай байдлаар тодорхой тусгах;
  • Зээлийг эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай зэрэг хуулийг чанд мөрдөх, тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр батлан гаргах аливаа шийдвэр, дүрмийн төсөлд хуулиас давсан хориглолт, хязгаарлалтын хэм хэмжээ тогтоохоос сэргийлэх, шийдвэрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч тусгах зэрэг болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...