Улаанбаатарын утаа өнгөрсөн өвөл 50 гаруй хувиар буурсан. Энэ бол сүүлийн 20-иод жил ярьж, олон аргаар тэмцсэн боловч үр дүнд хүрээгүй ажлыг ганцхан өвлийн дотор шийдэж, бодит үр дүнд хүргэсэн хэрэг байлаа. Ухаалаг, зөв шийдвэр, шийдэл ийнхүү Улаанбаатарыг утаагүй болгов.