Friday, November 22, 2024

Хэнтий аймгийн онцгой комисст бөднө шувууны өндөг хандивлажээ

Date:

Хэнтий аймгийн Бэрх тосгоны “Бөднө шувуут” ХХК аймгийнхаа онцгой комисст 2500 ширхэг бөднө шувууны өндөг хандивлажээ. Тус компаниас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа Бэрх тосгон, Батноров сум, Хэнтий аймгийн Онцгой комиссын албан хаагчид, мэргэжлийн байгууллагуудад бөднийн өндөг шат дараатайгаар гардуулж байгаа юм байна.

Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар “Та бүхэн өмнө нь 2850 ширхэг өндөг гардуулсан. Бид түүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Зооноз, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн албан хаагчдад хүргэсэн. Үүнийг мөн тэгш хуваарилж, жижүүрт гарч байгаа албан хаагчдад хүргэнэ. Та бүхнийхээ тусламж, сэтгэлийн өглөгт Хан Хэнтийчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Тус компани нь байгуулагдаад найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа, бөднө шувууны өндөг үйлдвэрлэх чиглэлээр Монгол Улсын анхдагч компани бөгөөд орон нутгийн өндөгний хэрэгцээг хангаад зогсохгүй ”Номин”, “Е-мart”, “Миний дэлгүүр”, “Оргил”, “Сансар”, “Every day”, “Боса” зэрэг Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрүүдэд өндгөө нийлүүлдэг байна.

Бөднө шувууны өндөг нь бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, биеийн эсэргүүцэх чадварыг идэвхжүүлдэг, эмчилгээний чанартай юм. Тиймээс эрүүл мэндийн уурхай гэж нэрлэдэг бөгөөд аминдэм, аминхүчил болон органик гаралтай бичил элементээр баялаг, ходоод гэдэс ба зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, хүний биеэс хүнд металлыг гадагшлуулдаг байна. Бөднийн өндөг лецитин ихээр агуулдаг болохоор хүнсэнд түүхийгээр нь хэрэглэхэд бие махбодод хуримтлагдсан холестерины түвшинг бууруулдаг биологийн бодисын цуглуулга болсон экологийн цэвэр бүтээгдэхүүн юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...