Коронавируст халдвар COVID-19-ийн халдвартай холбоотойгоор манай улс агаарын болон авто замын бүх боомтуудаа хааж, орох гарах хөдөлгөөнийг хаагаад буй. Харин улсын хилээр нэвтрэх ачаа бараа тээвэр хэвийн үргэлжилж байгаа юм. Улс хооронд авто замаар транзит тээвэр хийн ачаа бараа тээвэрлж ирсэн жолооч нарыг ЭМЯ, ХӨСҮТ-ээс шууд тусгаарлаж байгаа ажээ. Тухайлбал, өчигдөр есөн жолоочийг тусгаарласан байна. Хилийн чанадаас ачаа бараа тээвэрлэж ирсэн тэдгээр жолооч нарыг Гурвалжингийн гүүрэн дээрээс шууд тусгаарласан юм байна. Ингэснээр нийт 14 жолооч тусгаарагдаад байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ.