Saturday, April 5, 2025

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хууль бус нууц хуралдаан хийжээ

Date:

Чоно борооноор, бэртэгчингүүд коронагоор гэдэг үг гарлаа. Өмнөговь аймгийн ИТХ гэдэг байгууллага хууль биелүүлдэггүй дураараа дургиж байдаг газар болсныг энд хэлэх хэрэгтэй. Удаа дараа хууль бус хурал хийж өөрсдийн эрх ашигтаа нийцүүлсэн шийдвэрүүдийг гаргаж байна. Тухайлбал, 2020 оны 3-р сарын 20–ны өдрийн 10 цагаас хурал зарлаж 11 тэргүүлэгч ирэхээс 6 тэргүүлэгчээ эзгүйг мэдсээр байж 5-уулхнаа яаран сандран нууцаар хуралджээ. Ирц хүрээгүй байхад өөрийн намын хэдхэн тэргүүлэгчээ дуудаад нууц хурал хийж гаршиж байгаа энэ үйлдэл нь аймгийн хурлын 33 төлөөлгч болон Өмнөговь аймгийн 70 мянган хүний эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна. Хоёр хилийн боомттой тус аймаг нүүрс экпортлохтой холбоотойгоор хорио цээрийн дэглэм, ариутгал халдваргүйтэл гээр дээр дооргүй амасхийх завгүй байх зуур МАН-ы 5 гар сууж байгаад л бүхэл бүтэн аймгийн асуудлыг шийдэж байдаг хууль бус үйлдэл нь удаа дараа буюу 3 дахиа болж байна.

Энэ бусармаг тогтолцоог бий болгож хууль бусаар бүхнийг шийдээд явж болдог гэдгийг харуулан ард иргэдээ доромжилж суугаа аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нь энэ удаагийн тэргүүлэгчдийн хурлаа хууль бусаар нууц хаалттай хийхдээ мэдээлэл түгээхээр очсон орон нутгийн ТВ-үүдийг оруулахгүй байх үүрэг өгчээ. Учир нь энэ хурлаараа тэд нууцаар сонгуулийн хороонд ажиллах төрийн албан хаагчдын нэрсийг өгөх, түрээсийн орон сууцанд өөрсдийн гар хөлөө оролцуулах хайгуулын тусгай хэрэгцээний газрыг зөвшөөрөх зэрэг асуудлыг шийдвэрлэхдээ намын эрх ашигтаа нийцүүлсэн гэдэг хардлага аргагүй төрүүлж байна. Ийнхүү ирц бүрдүүлэхгүйгээр хуралдаж ард түмнээсээ нууцаар асуудал хэлэлцэж байгаа энэ байж боломгүй үйлдлүүд нь Өмнөговь аймагт хэвийн үзэгдэл болжээ. Нутгийн өөрөө удирдах ёс, ард иргэдээ төлөөлж байгаа төлөөлөгч, тэргүүлэгчдийн хамтын шийдвэр гарахаа байсан энэ удаагийн буюу 2016-2020 оны Өмнөговь аймгийн ИТХ нь угаасаа 4 төлөөлөгч нь хууль бус гэдгийг нь Монгол Улсын дээд шүүх нотолсон билээ. Ийнхүү хөдөө орон нутагт хууль гууль болоод удаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...