Saturday, November 23, 2024

Монгол-Японы сургалтын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлжээ

Date:

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийн асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдсэн байна. Уг эмнэлгийг хувьчлах гэж байгаа гэдэг таамаг олон нийтийн дунд бий болсон. Тэгвэл үүнд цэг тавьж өнгөрсөн жил ашиглалтад орсон энэхүү сургалтын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Тиймээс уг эмнэлгийн үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэхээр болж байгаа юм. Одоогийн байдлаар тус эмнэлгийн дүрс оношилгоо, дуран, амбулатори, уламжлалт анагаах ухааны лабораториуд ажиллаж байгаа. Бүрэн хүчин чадлаар нь ашиглах 14 тэрбумын асуудлыг Дэлхийн банк шийдсэн юм байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан энэхүү сургалтын эмнэлэг нь Монгол Улс дахь дүрс оношилгооны хамгийн том тасагтайгаараа онцлог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...