Saturday, November 23, 2024

ЭМЯ сургууль, цэцэрлэгийн хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах саналтай байна

Date:

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хийсэн мэдээлэлдээ сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яаманд хандсан тухайгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Олон нийтийн зүгээс хоёр санал ирж байгаа. Эцэг эхчүүд, сургалтын байгууллагуудаас хичээл, сургуулийг оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдэг. Үүнтэй холбоотойгоор 12 дугаар анги төгсөж байгаа 28 мянга гаруй хүүхдэд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх зөвлөмж, мэдээллээр CD бэлтгэн түгээх ажлыг зохион байгуулах гэж байна. Тэрэн дээр нь 12-р ангийн теле хичээлийг бүгдийг нь оруулна. Энэ жил бид ЕБС-ийн төгсөлт, их, дээд сургуулийн элсэлтийг онцгой анхаарч байгаа. Covid-19 өвчний тархалтын нөхцөл байдал, Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх саналаа баасан гараг буюу гуравдугаар сарын 20-нд Улсын онцгой комиссын хуралдаанд оруулна” гэжээ.

Харин ЭМЯ өчигдөр албан ёсны пэйж хуудсандаа “Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...