Хэнтий аймгийн онцгой комисст Батширээт сумын өндөр настан Норжмаа 500,000 төгрөг хандивлажээ. Уг хандивыг Норжмаа гуайн зээ охин Г.Баярмаа, хүргэн Н.Ганболд нар Хэнтий аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Н.Ганбямбад өчигдөр гардуулан өгчээ. Норжмаа гуайг ИЗОУИС-ийн ректор, Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Н.Ням-Осорын ээж гэдгээр нь хэнтийчүүд андахгүй.
Аймгийн Засаг дарга хандивыг хүлээн авч, хүн төрөлхтнийг айдаст автуулаад байгаа цар тахлаас сэргийлэхэд зарцуулахаа илэрхийлээд, өндөр настан Норжмоо гуайд Хан Хэнтийчүүдийнхээ өмнөөс талархаж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.