Saturday, November 23, 2024

Истанбулаас ирэх иргэдийг төлбөрөө яаралтай хийхийг анхаарууллаа

Date:

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг хийх бэлтгэл ажлаа хангаад байна. Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд маргааш буюу 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулахыг тус газраас анхааруулжээ. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгах юм байна.

Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, 14 хоногт нийт 700000 төгрөг юм байна. Төлбөр хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичих юм байна. АТМ-ээс төлбөрөө хийсэн тохиолдолд 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад заавал холбогдох ёстой аж.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...